Progress хөтөлбөр нь хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, карьер төлөвлөлтөд чиглэсэн
хичээлүүдтэй байна. Хувь хүний хөгжил сэдвээр эзэмших мэдлэг, ойлголт, чадвар, хэрэглээ нь
хувь хүнээс хувь бие хүн болон шилжих чухал процесс юм. Бие хүн болж төлөвшсөнөөр нэн
тэргүүнд цаг баримтлах, бусдыг хүндэтгэх бусдыг хүндэтгэсэнээр өөрийгөө хүндэтгэх, багаар
ажиллах чадварт суух, хэрэглээний соёлд суралцах, зөв цагийн менежменттэй болох бага цагт
өндөр бүтээмжтэй ажиллах, эерэг зөв хандалагтай болох, уур бухимдлаа зөвөөр гаргах гэх зэрэг
нийгмийн харилцаанд эерэг, бүтээмжтэй, соёлтой, өөртөө итгэлтэй хувь хүн болон төлөвшихөд
оршино.